Thursday, May 19, 2011

Чи түүнийг мартах хамгийн 5 зөв алхам

Чи түүнд хичнээн хайртай байсан ч зарим тохиолдолд салах нь дээр байдаг юм шүү. Гэвч яаж салах вэ? гол нь энэ асуудлыг эмгэнэл болгох хэрэггүй.

Нэг. Гүнзгий санаа алдах, далд битүү утгаар уулзах санал тавих, учиртай харах, цэцэг өгөх гэх мэтийн зүйлээс бие биенээ хамгаал.

Хоёр. Чамд үнэхээр гунигтай, ганцаардмал байгаа бол түүнд захиа бич. Ямар ч сэдвээр хамаагүй. Гунигтай байгаа тухайгаа найз охин, дотны хүмүүстээ ярь, зовлонгоо тооч. Хэдийчинээ их хүн чиний асуудлыг мэднэ, төдий хэр чамд хөнгөн болно.

Гурав. Зовлонгоо ярьж, сэтгэлээ хөнгөлсний дараа гурав дахь өдрөөс чи цаашдын төлөвлөгөөгөө зохиох болно.

Дөрөв. Нэг хэсэг гэртээ бай. Энэ өдрүүдэд чи түүнийг санагалзах болно. Гэхдээ харьцаагаа сэргээх хэрэг байна уу? тэр муу хүн, чамд ямар их төвөг удсан, худлаа ярьсан гэх мэтчилэн түүний сөрөг дурсамжийг сана. Үүний дараа чамд дахин түүний хүзүүнд зүүгдэх хүсэлгүй болно.

Тав. Найз охидтойгоо харьцаагаа сэргээ. Хэн нэгэнтэй танилцуулахыг хүс. Сээтэгнэ. Ямар нэгэн үүрэг, хариуцлага шаардахгүй хөнгөхөн харьцаа тогтоо. Өөрийгөө сорь.
Гурван сарын дараа хуучин дурсамж ор мөргүй алга болж “би хамгийн ер бусын, онцгой охин тул илүү сайныг сонгох учиртай" гэсэн өөдрөг бодол ирэх вий.
 

No comments:

Post a Comment